Би : Явна аа, яадгийн...

Явна аа, яадгийн...

Баларсаан, долоо хоногийн эхэнд байсан эрч хүч хаачсан юм бүү мэд. Ажил хийх ямар ч урам сонирхол алга аа. Уг нь бол хийе гэвэл ажил аймаар их байна л даа. Энд тэндхийн блогоор хэсээд, элдвийн юм уншаад сууж байсан чинь нэг мэдсэн гар, хөл 2 мөс болчихсон байна. Шууд  л сайхан дулаахан гэртээ очоод нөгөө юу яамаар.... юу гэдэг билээ дээ, мартчихлаа. Гар бодож байгаа толгойноосоо хурдан хөдлөөд, түрүүлээд байхаар балай байдаг юм байна. Аан тийн, сайхан мах, төмстэй чанаад, шөлөнд будаа хийж идээд дулаацмаар санагдлаа. Тэгээд нээрээ даарсан чинь хэний ч билээ дээ паартай болох юмсан гэсэн утгатай байсан санагдаад байгаа бичлэг халит санаанд орлоо. Мах, төмс, будаагаа идэж, шөлөө уугаад, паарандаа наалдаж сайхан дулаацаад дөрвөлжин хар хайрцгаа үзээд, янзын романтик суумаар. Ер нь ажлаасаа голордогч юм уу дөө. Явна аа, яадгийн....

Та нар ч гэсэн над шиг яваад юу яагаач...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Laurent Severack

би бол хааяа тэгдийн ш дээ. шууд ажилаасаа гараал яваад гэртээ очоод нөхөртэйгөө охиноо цэцэрлэгт явсан хойгуур хоёулахнаа зурагт үзээл хэвтдийн. тэгээл нэг эвгүйтчихээл тэгээл хоол идэж ганц нэг вино шимээл дахиал нэг эвгүйтчихээл гээд хамаг амьдралаа биччихдэг гэнээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)