Би : Та нар байсан бол яах вэ?

Та нар байсан бол яах вэ?

Деми Мурын тоглосон нэг кино байдаг даа. Нөхөр нь архитекторч. Хоёулаа бие биедээ маш их хайртай, биелүүлнээ гэчихсэн байгаа мөрөөдөлтэй. Тэгээд нэг удаа казино тоглож байгаад нэг баян залуу нөхөрт нь сая доллар өгье, эхнэрээ нэг шөнө зээлчих гэдэг. Хоёулаа ярьж ярьж мөрөөдлөө биелүүлэхэд тэр сая доллар хэрэгтэй учраас ганцхан шөнийг золиосолъё гэдэг.  Тэгээд эхнэр нь тэр баян залуутай яваад өгөхөд нь нөхөр нь явуулж чадахгүйгээ гэнэт ойлгоод араас нь гүйсэн ч хоцорчихдог. Жаахан байхдаа үзээд эхнэр нь тэр баян залуутай юу ч болдоггүй нөхөр нь хардсаар байгаад салчихдаг гэж бодож байсан чинь саяхан үзсэн чинь зүгээр өнгөрчихөөгүй л юм байна л даа. Яахав тэгээд нэг хэсэг хугацаанд салж байгаад буцаад нийлээд дуусдаг. Гол нь амьдрал дээр ийм юм болвол  эхнэр нь тэр мөнгөний төлөө нэг шөнө явах уу? Нөхрүүд нь явуулах уу? Явуулсан бол дараа нь юу ч болоогүй юм шиг байж чадах уу? Одоогоор бол миний асуусан эмэгтэйчүүд эргэлзээтэй, эрчүүд нь бол чадахгүй гэж хариулаад байгаа юм. Харин та нар яах вэ?

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
kkkk (зочин)

hezee ch ugui bhaa daa, bilaw nohroo ohgui

Ицми

аан саяхан гаржээсийшд... хариулт ойлгомжтой

Alice

Нөхрөө өгөхгүй ээ, харин нөхрүүд нь эхнэрээ өгч явуулах уу л гэсэн асуулт байгаам л даа.

даварцан DOVE

Нөхрөө гээд өөр залуу ацраад өгнө

даварцан DOVE

өө хахах хүний наймаа боллоо л доо

Alice

Үгүй ээ, Dove, бас л буруу ойлгоцон байна. Чи нөхрөө өгч явуулахгүй, харин нөхөртэйгөө хоёулаа хамтдаа мөрөөддөг зүйлээ биелүүлэхийн тулд, сая долларын төлөө чи өөр хүнтэй нэг шөнийг өнгөрөөх үү гэж байгаа юм.

Alice

Хэхэхэ, чамайг л сая доллараар нэг шөнө биеэ үнэлэх үү гэж байхгүй юу даа. Кинон дээрээ бол тэр баянд нэг шөнө нь сонин биш, харин тэр хүүхний сэтгэлийг татах л чухал байсан.

...some girl...

Iimerhuu sanaatai bas neg Chinese kino baidag tee... beejind bolomj haij irsen huduunii zaluu hos. Massagechin huuhen ezendee "huchinduuleed" jiremsen bolchihdog tegeed l mungunii asuudal boldog bizdee... ih l sonin margaantai asuudal l daa. Bi huvidaa uuruu ch yavahgui, nuhruu ch yavuulahgui. Iim yum tohioldoogui baisan bol boloh l baisan gej bodood l ungurnuuu.

Laurent Severack

хэрвээ миний хайртай хүмүүсийн аминд тулаагүйл бол тийм юманд явж чадахгүй. нөхөр маань ч явуулж чадахгүй. тэр чигээрээ амьдрал сүйрнэ. харин нөхрөө бол явуулчихнөө. шаал тоохгүй. эрэгчин амьтан л бол эрэгчин амьтан. сэтгэл нь надтай ч бие нь мэдэгдсэн мэдэгдээгүй араар тавижил байгаа гэж би боддын. миний буруу л байх л даа.гэхдээ надад бол зөв.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)