Би : Муухай ханиадыг чөтгөр нь аваасай.

Муухай ханиадыг чөтгөр нь аваасай.

Ийм бичлэгээр эхэлж байгаа нь онцгүй л байна. Гэхдээ байгааг байгаагаар нь бичих гэж блогтой болсон болохоор яа яа гэхэв. Өнөөдөр миний бие муу байна. Ханиад хүрээд.... Нусаа татсаар нь байгаад толгой өвдчихлөө. Татахгүй гэж нийсээр байгаар хамар улайгаад, хорсож байна. Хамар шархираад байгаа болохоор нүд уйлах гэж байгаа хүнийх шиг хальт нулимастай. Ажил хийх гэхээр тархи толгой ажиллахгүй муу байна аа. Хамраас эхлээд чих хүртэл битүүрчихсэн юм шиг байх юм. Гадны кинон дээр гардаг шиг ханиад хүрээд ийм болохоороо хайрцаг сальфетка тэврээд орондоо хэвтэж байдаг бол сайхан л байна. Даанч намайг тэгээд хэвтчихээр ажлыг минь хэн хийх билээ? Ажил хийхгүй болохоор цалин байхгүй, цалин байхгүй бол эм тариа, хоол унд юу ч байхгүй.  Ханиадаа бусдад халдаахаар эдгэдэг гэж инээдтэй яриа сонсож байсан юм байна. Тиймээс энэ ханиадыг чөтгөр нь аваад би ажлаа хийх юмсан. Цаг нартай уралдаад нормтой ажлаа төлөвлөгөө ёсоор мундаг хийж байсан чинь замынхаа эхэн дээр хэцүүдчихлээ.

Би нь ч чихээрээ сонсож, тархиараа бодож, хөрвүүлээд, гараараа буулгадаг ажилтай хүн л дээ. Өнөөдөр гарнаас бусад нь ажиллахгүй байна.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Винни

хэхэ ханиад ч хэцүү шүү..

Цоомоо

чөтгөр шулам Энхбаяр гурав хувааж аваасай сда

Маанди Мөөнди Мөндөр Мөрөөдөл (зочин)

гохино
этр айр зэвүүүн тээ ахха колдавар сайн юм байналээшдэ уг нь биёийн эсэргүүцэл сайтай бол аль болох эм тариа хэрэглээд хэрэггүйдэ

Хариука

хэхэ тийм муухай юмыг чөтгөр шулам Энхбаяр 3 яаж тоодгын
хэн нэгэнд өгөх гэжийхаар зүгээр л устга антибиотик идээд этр

Alice

би харин Alkafen уугаад л сууж байна. Хэвтэж унтмаар л санагдаад байна даа. Маргааш өглөө нар мандаад ханиадыг чөтгөр аваад явсан байна аа гэж найдаж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)