Би

Гэнэт баярлуулав.

2011 оны 02-р сарын 24 Нийтэлсэн Alice
Би жаргалтааааййй гээд л Сарантуяа шиг дуулаад л сууж байна шүү дээ, би энд. Дэлгэрэнгүй»

Happy birthday to me!

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Alice
Өнөөдөр миний төрсөн өдөр. Дэлгэрэнгүй»

Яанаа яанааа, би аймаар баяртай байна ааааа!

2011 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Alice

Яг одоо үсэрч босоод шал тэнэг бүжиг хиймээр ч юм шиг, би чадлаа гэж хашгирмаар ч юм шиг, үсэрч дэвхцмээр ч юм шиг. Яах вэ, яах вээ, би баярласандаа багтарч үхэх нь. Хэхэхэ. Яагаад баярлаад байгаан бэ гэж асуумаар байна уу? Надад хүсч байсан ажилдаа орох боломж олдлоо. Том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд эрч хүчтэй, урам зоригтой ажиллах боломж олдлоо!

Нүд минь гялалзаад, хацар минь туяараад, царай минь аз жаргал цацруулж байгаа нь мэдрэгдээд байна аа! 

Хайраар гэдэс цадах уу?

2011 оны 02-р сарын 15 Нийтэлсэн Alice
"Хайр мөнгийг орлохгүй, мөнгө хайрыг орлохгүй. Тиймээс аль алиныг нь тэнцүүлэх хэрэгтэй." гэж нэг номонд бичжээ. Та нар юу гэж бодож байна?

Асуулт.

2011 оны 02-р сарын 10 Нийтэлсэн Alice

Бүгдээрээ сайхан шинэлсэн үү, айл их хэсэж алт мөнгө их цуглуулсан уу?

Би нь маргааш Скай ресорт явах гээд байна аа. Тэгээд цанаар гулгах уу, чаргаар гулгах уу гэж асуух гээд. Би цанаар гулгаж үзээгүй, чадах ч үгүй. Тэгээд сурчихвал зүгээр ч юм шиг санагдаад л, гэтэл манай ажлын тогооч эгч очиж гулгаад унаад хөлөө гэмтээсэн бололтой. Хөдөлвөл л ёо-ёогоор дуу дуулаастай, тэгээд инээд хүрээд инээсэн чинь "Битгий инээгээд бай, би инээж чадахгүй, өвдөөд байна." гээд бүүр инээд хүргээд, аргагүйн эрхэнд хүний зовлонгоор жаргал хийхгүйн тулд гуанзангаасаа үтэр түргэн гарлаа шүү дээ. Ингээд цанаар гулгаж сурдийм уу гэж бодож байсан хүнд чинь аймаар санагдаад эхэллээ. Яах вэ?

Сар шинийн баяр боллоо.

2011 оны 02-р сарын 02 Нийтэлсэн Alice
Сар шинийн баяр болж байна, БҮГДЭЭРЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Дуугүй яв л даа.

2011 оны 01-р сарын 28 Нийтэлсэн Alice
За манай ажил дээр нэг ийм бацаан байна аа. Жоохон хүүхэд биш л дээ, 25 хүрч байгаа гэхээр уг нь бол залуу гэмээр даанч уур хүргээд байдаг болохоор бацаан гэж байгаан. Орой ажил тараад харих болсон чинь зүг нэгтэй болохоор та яаж явах вэ гээд надаас асууж байна, ямар зантайг нь мэдэх болохоор бултах санаатай л мэдэхгүй байна аа, шийдээгүй л байна гэсэн. Тэгсэн чинь 1 минут болоод л яаж явах гэж байна гээд асуугаад эхэлдгийн. За тэгээд сүүлдээ аргаа бараад харилаа гээд гарлаа. Цуг яваад л таксинд суулаа. Өөрөө мөнгө төлөхгүй байж энэ замаар, тэр замаар явчих ч гэх шиг. Үгүй ээ, би тэрүүгээр явмааргүй байна гэсэн чинь тэгээд бөглөөтэй замаар явах гээд байгаам уу ч гэх шиг. Бөглөрөөд сүйд болохгүй ээ, чиний тэр замаар явбал бараг км илүү гарна гээд уур хүрээд хэлчихсэн. Ёстой нээрээ, 500 төгрөг зээлээч гэж авчихаад, хүний таксинд дайгдчихаад дуугүй яв л даа. Цуг хоол идэхээр тэнэгтээд хоолоо зөөлгөх гээд суучихна, ёстой үнэн тэнэг. Ийм байж бас найз охинтой болмоор байна ч гэх шиг. Ийм юмыг хэн тоохын, наад захын соёл байхгүй. Надаас хол байгаарай, дурак аа.

Туслаад өгөөч.

2011 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Alice
Сүртэй юм биш л дээ, гэхдээ надад бол хэрэгтэй болоод байна. Сайн үсчин мэддэг бол хэлж өгч туслаач. 2 жилийн өмнө үсээрээ тоглуулсанаас хойш үсчин гэхээр шүдний эмчээс айдаг хүүхэд шиг айдаг болсон. Гэтэл одоо үс засалтаа өөрчилмөөр байдаг. Ингээд засчихвал чамд зохино гэж хэлээд сайхан засчихдаг хүн хэрэгтэй байна. Тэгэхгүй бол манайхан чинь яаж засах уу гээд асуугаад зогсчих юм. Худлаа хэлэх хүнд үсчин төдий биш STYLIST хэрэгтэй байна аа. Хаашаа очиж хэнээр засуулах вэ, туслаач.

Би маягтай эр хүнд дургүй.

2011 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Alice

Би хүүхэн шиг маягтай эр хүнд дургүй. Гэсэн ч бас би эр хүн гээд шивэр, хөлсөө ханхлуулаад, хирэндээ зууралдсан арчаагүй эрд ч бас дургүй. Арчаатай гээд авгай хүүхнүүд шиг эмэгтэй хүнтэй гоо сайхны бараа ярьж, тольдоод байдаг эрд дургүй. Асууж байж л юу хэрэглэхээ мэднэ шүү дээ гэж байгаа бол гоо сайханч дээр оч. Тэрнээс ажил дээрээ, цайны цагаар ч юм уу гоо сайхны барааны талаар ярих эмэгтэйчүүдийн ярианд бүү оролц, дургүй хүрээд байдаг юм. Учиргүй цагаан өмд өмсөж яваад л, тэгээд тэрийгээ байн байн гөвөх эрэгтэйд бас л дургүй. Бусдын өмнөөс идээд таргалчихсан юм шиг л аахилж, уухилаад, махаа ч даахгүй хөдөлж ядсан бүдүүн эрд бас дургүй.

Сонин л бичлэг болчихлоо, гэхдээ л үнэн юм чинь. Үүнээс цааш бичихээс залхуу хүрээд байна.

Яанам бэ.

2011 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Alice

Манай ажлынхан, за ажлынхан гэхээр арай л олуулаа болох гээд байна. Манай хэлтсийнхэн гэе, 2, 3 сар болоод л keyboard-аа цэвэрлэдэг юм. Гэтэл өөр хэлтсийн нэг охин орж ирж харангуутаа "Өө, ёстой гоё өнгө ордог юм байна. Би бас цэвэрлэнэ ээ." гээд гараад явлаа. 2 цагийн дараа нөгөө keyboard-аа актлуулдаг байна шүү дээ. Яасан бэ гэсэн чинь бараг л бүх эд ангиар нь салгаж байгаад заримыг нь угааж цэвэрлээд, заримыг нь арчиж цэвэрлээд буцаагаад угсардаг юмыг савантай устай хувинд хийгээд шүдний сойзоор сойздоод угаасан байгаам даа. Тэгээд цав цагаан алчуураар зүлгэж хатаасан гэж байгаа. Янзын амьтан бэ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.

Ажил дээр маань нэг ийм яриа боллоо. Хамт ажилладаг нэг бүсгүй маань "Би заримдаа шал хачин хачин юм боддог. Юу гэхээр нээрээ бурхан гэж байдаг юм болов уу? Тэр биднийг бүтээсэн нь үнэн болов уу? Үнэн бол ч овоо муу гар байна даа гээд л...." ингээд нийтийг хамарсан яриа өрнөнө биз дээ. Тэгээд яагаад гэсэн чинь "Тэр орсон юм гарах ёстойг яаж мэдчив. Яахаараа орсон нь тэндээ шингэжчихэж болдоггүй юм?" гээд бусад нь "Юу гэнэ ээ?" гэсэн чинь "Та нар идэж, уучаад бие засдаг л биз дээ? Тэрийг чинь хэлж байна." гэв ээ. "Нээрээ тийм л дээ, гэхдээ бас орсон нь орсон чигээрээ гарахгүй бас хувирчихдаг нь сонин, тийм ээ?" гээд л, "Тэгээд бас заавал эр, эм байдаг, тэгээд үр зулзага, хүүхэд гээд адгуус, хүн хоёр ялгаагүй үр удмаа үлдээдэг. Тэр дотор эрхтэний зохион байгуулалтын тухай бол бүр ярих ч юм биш." "Арьсны өнгө нь хүртэл өөр өөр байх юм. Нүд, ам, хамар ч гэсэн. Агуу их хөдөлмөр юм аа." Ингээд нарийн нарийн юм бодвол цаашаа ч ярих юм их л байна. Гэхдээ ажлаа хийх хэрэгтэй учраас дуусгая даа.

Have a nice day!

Та нарын үе өөр ш дээ.

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Alice
Өчигдөр ажлаа тараад хүүгээ аваад явж байлаа. Манай хүүгийн сургууль биеийн тамир ордоггүй болохоор бүжгийн хичээл ордог юм.  Тэгсэн хүү маань өнөөдөр бид нарт тектоник бүжиглэхийг зааж өгсөн гэв ээ. Нөхөр бид 2 тийм үү, ямар бүжиг байдаг юм бэ гээд асуугаад л хүүгээ жаал яриулах санаатай. Тэгсэн гар хөлөө ингэж хөдөлгөдөг гээд л нэг юм үзүүлж байна. Хип хопорхуу л юм байна ш дээ, ямар сүртэй нэртэй юм бэ гэсэн чинь, биш ээ, тэр чинь та нарын үед өөр ш дээ, энэ чинь тектоник бидний үеийн бүжиг гэдэг юм даа. Таксины жолооч, нөхөр бид 3-н элэг хөших шахлаа. 8 настай хүүдээ амаа таглуулдаг байна шүү дээ. Бидний үе, та нарын үе гэж юу яриад байна аа гэсэн чинь аан тэгээд л яахав дээ гээд дуугүй боллоо. Хүүхэдтэйгээ ярилцаж бай гээд сэтгэл зүйч нар захиад байдаг даа, бид 2 ажилдаа улайраад хүүхдээ орхичихжээ. Тэгээд хүү маань ингэж хэллээ гэж нөхөр бид хоёр ярилцлаа. Тэрнээс сайн ярилцдаг байсан бол найзууд шиг л байгаад, бидний үе та нарын үе гэж ялгахгүй л байсан байх даа. Бидний үе гэдгийг юугаар хэмжих вэ?

Амьдрал заримдаа дэндүү гашуун.

2011 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Alice

Та нар "My sister's keeper" гэж кино үзсэн үү? Үзээгүй бол үзээрэй гэж хэлмээр байна. Хорт хавдар туссан охиноо аврах гэж зохиомлоор хүүхэдтэй болоод нялхаас нь эхлээд л янз бүрийн мэс засал хийлгэж, эм тан хэрэглүүлээд том охиноо аврах сэтгэлдээ улайраад бага охиноо яаж зовоож байгаагаа мэдээгүй эцэг эх, золиосонд шахуу явж байгаа охин, хажууд нь хараад л яахаа ч мэдэхгүй байгаа ах, үхнэ гэдэгтэйгээ эвлэрсэн, магадгүй гэрийнхээ бусад хүмүүсээс хамгийн ихээр шаналж байгаа өвчтэй охин гээд нэг гэр бүлийн тухай гардаг. Ээж нь өвчтэй охиноо бодож байгаа мөртөө эрүүл байгаа, эгчдээ донор болж байгаа охиноо бас хүн гэж харах нүд нь сохорсон мэт. Зарим хэсэгт нь бүр энэ эмэгтэй яаж ингэж чадаж байна аа гэмээр санагдана. Энэ киног үзэж байхад нэг найз охин маань санаанд орлоо. Эмч нарын буруугаас болж саажилттай болсон охин нь хэзээ ч босож явах байтугай суухгүй, ярихгүй гэж эмч нар оношлосон. Гадаад, дотоодын бүх л сайн эмч нарт үзүүлсэн. Бүгд нэмэргүй гэсэн. Тэгсэн ч найз охин маань охиндоо 4 жилийнхээ  амьдралыг бүхлээр нь зориулж байна. Саажилттай хүүхдэд вакцин хийж болдоггүй болохоор тэд өвдөх нь амархан байдаг. Хүнд ч өвддөг. Уух эм, тарих тариа нь хүртэл хэд дахин өндөр тунтай. Ярьж хэлж чадахгүй болохоор түүнд ямар байдгийг нь мэдэх боломжгүй. Энэ кинон дээр гардаг өвчтэй хүүхэд бол залхаж байна, өвдөж байна гээд хэлдэг. Гэтэл найз охины маань охинд ямар хэцүү байдаг бол... Эмч нар бол угаасаа урт наслахгүй өөрийгөө ч хүүхдээ ч зовоож байхаар бараг зүгээр л үхүүлсэн нь дээр гэж хүртэл хэлж байсан гэсэн. Найз охин маань энэ кинонд гардаг ээж шиг охиноо амьд байлгах гэж хичээхдээ охиноо шаналгаж байдаг юм биш биз дээ гэсэн аймаар бодол надад төрөөд. Охин нь өнгөрчихвөл найз охин маань яана даа гэж би үе үе боддог. Өнөөдөр түүнд охиноос нь өөр хүн байхгүй мэт амьдарч байхад, маргааш тэр нь байхгүй болвол гэнэт тэр хүн юу хийх вэ, яах вэ гээд учраа олохоо байх болов уу, их л шаналах байх даа. Охиноо хэдхэн хоног ч болов илүү амьдруулах гэж тэмцэх ээжийг буруутгах хэцүү. Гэхдээ л хүүхэд нь ингэж тамлуулж байхаар үхэх юмсан гэж боддог бол яана? Амьдрал зарим хүнд гашуун, бүр дэндүү гашуун байх юм.

Над шиг бас хульхидуулав аа

2011 оны 01-р сарын 05 Нийтэлсэн Alice

Эхлээд бүгдэд нь шинэ оны мэнд гэж.

Нэг ийм юм болоод би бас нэг юм ойлгож авлаа. За хааяа нэг залхуурахаараа гадуур хооллоно эсвэл гэртээ захиалгын хоол дууддаг биз дээ, та нар? Сүүлийн үед ажил их байгаад, эсвэл бас өмнө захиалсан хоол амттай байгаад энэ захиалгын хоолнуудыг нэлээн олон удаа захиалаад идчихжээ. Тэгээд бүтэн жилийн туршид захиалж идсэн хоолнуудаас шалгарч үлдсэн нь Мистер Пиццагийнхан болоод байна аа. Реклам гэж битгий бодоорой. Уг нь Експресс пицца дажгүй амттай л юм байна лээ л дээ, даанч тэрнээс хордлого аваад хаширсан. Тэгсэн чинь бас цуйван хүргэж өгдөг болчихжээ. Аймаар удаж байж ирдэг юм байна. Шинэхэн дарсан кимчитэй л гээд байсан, гашилсан кимчи өгч байна лээ. Шинэ ногооны салат гэсэн чинь майонез ч юм уу цөцгийнд живсэн хэдэн огурцы, помидор. Цуйван нь өөрөө ч гэсэн явцгүй амт муутайн байна лээ. Надад бол хүлээсэн цаг, өгсөн мөнгөний гарз л санагдсан. Кюин чикен гээд нэг юм байна лээ, тэрийг бол бичихээс ч залхуу хүрч байна. За за, ер нь бол ойлгосон биз дээ, болж өгвөл эхлээд амсаж үзсэн хоолоо л захиалвал элдэв эрсдэлгүй, гэдэс цатгалан, сэтгэл хангалуун үлдэнэ гэдгийг ойлголоо гэж хэлэх гэсэн юм.

Уур хүргээд байна!!!!!!!

2010 оны 12-р сарын 22 Нийтэлсэн Alice

Ажил хийх урам зоригоо дуудаад, аргадаад аятайхан оруулах гэж ядаж байхад гайтай юм хажуунаас энэ юу гэж байна гэж ирээд л хүнийг амьд толь болгоод байх юм аа. Би урдахаа хийх гээд, тэрэндээ шингэх гээд ажилдаа улайрах гээд ядаад байна тэгэх үү? Чи цаашаа бай л даа. Тэнэг юм шиг тэгээд л үе үе харахын, тэр санаанд чинь орохгүй байгаа үгээ намайг харж биш наад толио нээгээд, компьютерээсээ хайгаад олооч ээ. Яаааг өнөөдөр бол бусдын амьд толь болохыг үзэн ядаж байна. Нэг юм бодоод л төвлөрч байхад өөр юм асууж гай болох юм аа.

Болдог бол барьж авч боож унагаад, дээр нь гарч дэвхцээд, ганц сантиметр урт үсийг чинь зулгаагаад, 10 буудал газар чирчээд буцаагаад өшиглөөд явуулах юмсан.

Ёооооох, сайхан болчихлоо гэж. Мэдсэн юм шиг өрөөнөөс гараад явчихлаа, би ч ажлаа хийе дээ.

Have a nice day all!!!!!